Эрүүл зөв хооллолтын аргаар богино хугацаанд турах зөвлөгөө

Богино хугацаанд үр дүнтэйгээр турах хүсэлтэй хүмүүс олон байдаг. Та бүхэндээ зориулж 7 хоногт хэрхэн үр дүнтэй, эрүүл, зөв аргаар турах зөвлөгөөг "Шим тэжээл, хоолзүйч Б. Пүрэвдорж"- ийн зөвлөснөөр хүргэж байна.

1-р алхам: Гэдэсээ цэвэрлэх цөс хөөх 3 төрлийн арга байдаг. Та өөрт тохирох хүссэн аргаа сонгож цөсөө хөөгөөрэй. Хэрвээ та цөсний чулуутай гэж оношлогдсон бол цөс хөөж болохгүйг анхаарна уу!

7 хоногт дээд тал нь 2 удаа цөс хөөж болно

1-р арга: Нэг амны халбага шар тостой бүлээн ус уух /усны хэмжээ 300-500мл/

2-р арга: Шар сүү уух /хэмжээ-300-500мл/

3-р арга: Магнын сульпатаар цөс хөөх /Ингэхдээ дурын бүлээсгэсэн  1л рашаанд 1 уут MgSO4-г хийж найруулаад нэг дор ууж баруун талруугаа харж хэвтэнэ

• Цөс хөөхөөс өмнө цөсны чулуутай эсэхээ эход заавал харуулаарай

• Цөс хөөснөөс хойш орой өөх тостой хүнс хэрэглэхээс татгалзах

• Доорх зөвлөмжийн дагуу 7 хоног хооллосноор бэлхүүсээрээ нарийсах боломжтой

Өглөөний цайнд:

Зутан /шар хулуу, брокколи/ гэх мэт

1ш чанасан өндөг 1зүсэм талх / хар, бүхэл үрийн, хөх тарианы /гэх мэт 

Овъёос, арвайн гурил

Тос /оливын тос, МСТ- тос , авокадо/

Цай /ногоон цай, баахуу цай, ургамлын гаралтай бусад цай/

Өдрийн хоолонд:

Өөх багатай мах /үхэр, тахиа, загас/

Будаа /гурвалжин, хөц , булгурь/

Ногоо /лууван байцаа, өргөст хэмх, улаан лооль, салат навч, юуцай, бууцай, брокколи,чинжүү, хулуу

Оройн хоолонд:

Давс тос багатай ногоотой шөл

 

Та эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан тос, давс, сахар бага хэрэглэн эрүүлээр тураарай 

Comments