
КОВИД-19: Урт хугацааны үр нөлөө
Зиак, КОВИД-19-ийн дараах шинж тэмдгийн талаар ярилцацгаая!
Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс бүрэн эдгэрсэн тохиолдлууд зэрэгцээ, эдгэрсэн хэдий ч зарим хөнгөн болон шинж тэмдэггүй халдварлагдсан хүмүүст өвчний шинж тэмдгүүд нь илэрсээр байгааг судалсан байна. Архаг суурь өвчтэй, өндөр настай иргэдийн дунд түгээмэл илрэх нь ойлгомжтой ч эрүүл, залуу хүмүүст өвчний илрэл нь хэдэн долоо хоног, сараар үргэлжлэх магадлалтайг MAYO Клиник мэдээлжээ Дээрх шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг "удаан хугацааны тээвэрлэгч" гэж нэрлэхээс гадна Covid-ийн дараах синдром буюу нөхцөл гэж тодорхойлно. Англи хэллэгүүдийг уншигчид өөрсдөө нэмэлтээр хайж уншихаар доорх байдлаар оруулав: "post-COVID-19 syndrome", "long haulers, long COVID", "long-haul COVID", "post-acute COVID-19", "long-term effects of COVID". Дээрх нөхцөлд, ооношлогдсоноос хойш 4 долоо хоногоос илүү хугацаагаар шинж тэмдэг үргэлжлэхийг хэлнэ .
Удаан хугацаанд нийтлэг илрэх шинж тэмдгүүд нь: (i) Архаг ядаргаа; (ii) Амьсгал давчдах эсвэл амьсгалахад хэцүү байx; (iii) Ханиалгаx; (iv) Үе мөч өвдөх; (v) Цээж өвдөх; (vi) Ой санамж, төвлөрөл эсвэл нойрны асуудал; (vii) Булчингийн өвдөлт эсвэл толгой өвдөх; (viii) Зүрхний цохилт хүчтэй эсвэл хурдан цохилох; (ix) Үнэр эсвэл амт алдагдах; (x) Сэтгэлийн хямрал эсвэл сэтгэлийн түгшүүр; (xi) Халуурах; (xii) 3огсож байхдаа толгой эргэх; (xiii) Дасгал хийсний дараа шинж тэмдгүүд хүндрэх зэрэг бичигдсэн байна. Covid-19 нь уушгинд голчлон нөлөөлөx боловч зүрх, мэдрэлийн систем, бөөр, элэг зэрэг бусад эрхтнийг гэмтээх магадлалтай.
✨Энэ сарын 9нд Nature олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн системд тойм судалгаа ба мета-анализын үр дүнгээр КОВИД-19-ийн дараах нийт 55 урт хугацааны үр нөлөөний тархалт бий болохыг дурьдасан байна. Нийт хэвлэгдсэн 18,251 судалгаанаас шаардлага хангасан 15 судалгаан дээр боловсруулалт хийжээ. Covid-ийн удаан хугацааны тээвэрлэгч буюу КОВИД-19-ын дараах синдромт шинж тэмдгүүд нь вирусийн халдвараас хойш 14 - 110 хоногийн хооронд илэрч байна. Өвчтөнүүдийн 80%-д цөөн буюу давтагдсан удаан хугацааны шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд хамгийн түгээмэл таван шинж тэмдэг нь ядаргаа (58%), толгой өвдөх (44%), анхаарал сулрах (27%), үс уналт (25%), амьсгал давчдах (24%) гэх мэт байв. Тиймээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, эмнэлзүйн менежмент, стратеги төлөвлөлтийг салбар хоорондын багийн хамтарсан цогц үйл ажиллагааны тусламжтайгаар загварчлан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээх нь нэн шаардлагатай болохыг дурджээ.
Салбар хоорондын цогц үйлчилгээ болох, Covid-19 RPM хөтөлбөрийг Майо Клиникийн Дижитал Эрүүл Мэндийн Төвийн байгууллагын хамт олон COVID-19 төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн багтай хамтран боловсруулсан болно. RPM хөтөлбөрийн хүрээнд үйлчлүүлэгчид нь АНУ-ын газарзүйн хувьд өөр өөр бүс нутгуудад, хөдөө, хот суурин газар байсан бөгөөд гуравдагч болон дөрөвдүгээр шатлалын лавлах төвүүд олон нийтэд суурилсан анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
Жонс Хопкинсын нийтлэл- ээс Covid-19-ийн дараа эдгэрсэн хүмүүсийн 60%-д нь зүрхний булчингийн үрэвсэл буюу миокардитийн шинж тэмдэг илэрч, улмаар амьсгал давчдах, зүрх дэлсэх, зүрхний цохилт түргэсэх нийтлэг шинж тэмдгүүд илэрч байжээ. Эдгээр шинж тэмдгүүд нь КОВИД-19-н хөнгөн хэлбэрийн өвчтэй мөн өвдөхөөсөө өмнө эрүүл мэндийн асуудалгүй байсан хүмүүст ч илэрсэн байна.
♀️Үнэрлэх болон амтлах мэдрэхүй нь хоорондоо холбоотой бөгөөд коронавирус нь тэдгээрт нөлөөлж үнэр, амт мэдрэхүйгээ алдахад хүргэдэг байна. Жишээ нь та гүзээлзгэнэ идэх дуртай байсан бол амтлах мэдрэмжээ алдсантай холбоотойгоор дуртай байсан ч идэж чадахгүй байх магадлал тун өндөр Tанил зүйлүүд хэвийн бус, хачин эсвэл өөр үнэртэй болохыг олж мэднэ. Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь эсвэл хоёулаа Covid-19-өөр өвчилсөн хүмүүсийн ойролцоогоор дөрөвний нэгд нь хоёр долоо хоногийн дараа хэвэндээ орох боломжтой хэдий ч ихэнх тохиолдолд эдгээр шинж тэмдгүүд харилцан адилгүй үргэлжлэх магадлалтай байна. Амь насанд заналхийлэхгүй ч мэдрэхүйн мэдрэмжийг удаан хугацаагаар гажуудуулснаар хоолны дуршлыг бууруулах, сэтгэл зүйн хямрал болон гутралд оруулах гэх мэтээр амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Зарим судалгаагаар үнэрлэх мэдрэмж сэргэх магадлал нь 60-80 хувьтайг тэмдэглэжээ..
Мэдрэлийн их эмч, АУ-ны доктор, проф. Арун Венкатесан: “Зарим хүмүүс Covid-19-өөр оношлогдсоны дараа толгой өвдөх, эргэх зэрэг шинж тэмдгүүд дунд болон урт хугацаанд илэрч улмаар шалтгаан нь тодорхойгүй байгааг" дурджээ. Мөн халдварын үр дүн чихрийн шижин, сэтгэцийн эрүүл мэндтэй хэрхэн хамааралтай талаар судалгаанууд хийгдсээр байна.
Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн сайт дээр "дэлхий даяар Covid-19- ийн вакцинжуулалтад хамрагдаагүй олон хүмүүсийн улмаас, уг вирусийн шинэ хувилбарууд гарч ирсээр байх болно" гэх нийтлэл тавигдсан байна. Иммунологи ба халдварт өвчний профессор Сара Фортуны хэлснээр: "хамгийн гол хийх зүйл бол дэлхий даяар вакцинжуулалтыг түргэсгэх явдал, ингэснээр вирус мутацид орох магадлал багасахыг"хэлжээ.
Эпидемиологи судлалын Проф. Ичиро Кавачи, Проф. Жохн Лоэб зэрэг эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад Япон улс өөрсдийн хүн амын дунд хамгийн их эрсдэл бүхий бүлгийг тодорхойлсон байна. Үүнд, Covid-19-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт өрхийн орлого бага, тамхи татдаг, жингийн илүүдэлтэй мөн олон хүнтэй ойр харьцдаг ажил мэргэжилтэй иргэд оржээ.
АНУ-ын Covid-19 Сценари Загварчлалын Төвийн хийсэн судалгаа нь цар тахал дуусах болоогүйг харуулсан байна. Delta хувилбараар өдөөгдсөн одоогийн КОВИД-19-ийн өсөлт 10-р сарын дундуур эрчимжиж, өдөр бүр халдварын тохиолдол 60,000 орчимд хүрч, 850 хүн хүндрэлээр нас барах тооцоолол гаргажээ.
Энэ удаагийн нийтлэлийг уншаад хүн бүр хувийн хамгаалалтаа сайжруулж, дэглэмээ сахина гэдэгт найдаж байна. Вакцин хийлгэх боломжтой бол хийлгэх нь хамгийн зөв урьдчилан сэргийлэлт юм. Вакцинд хамрагдаагүй нөхцөлд уг халдварын хүндрэлээр амь насаа алдах эрсдэл өндөр хэвээр байгаа тул нотолгоонд тулгуурлан ухаалаг шийдвэр гаргацгаая!
Ашигласан сурвалжууд:
Centers for Disease Control and Prevention
Mayo Clinic - Mayo Clinic
Harvard T.H. Chan School of Public Health
Comments