Хүмүүсээс вакцин хийлгэсэн эсэхийг нь асуух ёстой юу?

Жонс Хопкинс-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сиргуулиас гаргасан зөвлөгөөг хуваалцая.

Ref: https://www.jhsph.edu/covid-19/articles/should-i-ask-my-friends-if-they-are-vaccinated.html/

Хэрэв та бүрэн вакцин хийлгэсэн бол бараг бүх контакт харилцаа нь таны хувьд маш бага эрсдэлтэй болж таарна. Гэсэн хэдий ч уг халдварыг бууруулах санаатайгаар та найз нөхөд, гэр бүлийн гишүүдээс эхсүүлэн танил хэн бүхний л вакцин хийлгэсэн эсэхийг мэдэх гэсэн хүсэлтэй байж мэднэ. Тэгвэл хэрхэн асууж, ямар алхам эсвэл шийдвэр гаргах вэ?

Сценари #1

Би бүрэн вакцин хийлгэсэн. Найзуудын хамт нээх сайхан гарч ормоор байдаг гэтэл уулзхаасаа өмнө тэднээс вакцин хийлгэсэн эсэхийг яаж асуух вэ? Хэрэв нэг нь хийлгээгүй бол төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах уу, яах уу?

Мэдээж хэрэг хэрэв бүгд вакцинаа бүрэн авсан бол маскгүйгээр, хоорондын зай барилгүй цагийг сайхан өнгөрөөх боломжтой. Вакцинжуулалтын талаар асуухдаа ердөө “Би COVID-19 вакцин хийлгэчихсэн, чи хийлгээ юу?" гээд асуухад л хангалттай. Хэрэв тэд хариулахыг хүсэхгүй байвал та дотор биш агаарт, маскаа зүүн, хоорондын зайгаа барих зэрэг яг л вакцин хийлгээгүй хүнтэй ямар дүрэм журмын дагуу уулзах ёстой түүнийг дагаж мөрдөх нь байна.

Сценари #2

Манай шүдний эмч вакцин хийлгэхгүй гэж байсан. Би ондоо эмч дээр үзүүлсэн нь дээр үү?

Вакцинд хамрагдсан эмч эмнэлгийн мэргэжилтэн дээр очин үйлчилгээ авах нь хамгийн тохиромжтой.

Сценари #3

Бид хоёр хойшлуулчихсан байсан хуримынхаа өдрийг энэ зуны сүүлчээр болгон төлөвлөөд байна. Уригдаж байгаа зочдод урьдчилан сэргийлэх тарилга хийлгэхийг мөн эргээд ямар нэгэн нотолгоо шаардах уу?

Хүрэлцэн ирэх зочдод вакцин хийлгэхийг уриалах нь зөв шүү. Та RSVP картанд хувь хүний вакцинжуулалтын байдлын талаар мэдээлэл цуглуулах ч боломжтой. Гэхдээ хүмүүс вакцинжуулалтынхаа талаар худал хэлэх, вакцин хийлгэсэн ч нотолгоо өгөх нь хэцүү байж магадгүй. Үүнээс гадна вакцин хийлгэсэн боловч өөрсдийгөө давхар хамгаалах үүднээс маск зүүхээс эхсүүлэн хүмүүсээс холуур явах хүсэлтэй нь ч бий, ялангуяа дархлаа нь буурсан эсвэл тэдний гэр бүлийн бусад хүмүүс эрсдэл өндөртэй байгаа бол.  

Aйхтар том найр хийхгээгүй, цомхон бөгөөд ирэх хүмүүсийн вакцинжуулалтанд хамрагдсан гэдгийг мэдэж байж болох ч зочдод маскаар хангах мөн зайтай суух арга хэмжээг бодолцоорой.  

Сценари #4

Манай 12, 14 настай хүүхдүүд вакциндаа бүрэн хамрагдаж, найз нөхөдтэйгээ зугаалахыг хүсч байгаа боловч вакцинд хамрагдаагүй зарим 12-оос доош насны хүүхдүүд байгаа. Хүн бүрийг хэрхэн аюулгүй байлгах вэ?

Ерөнхий дүрмээр бол та вакцин хийлгээгүй олон хүмүүстэй цуглах эсвэл хүн бүрийн вакцинжуулалтын байдлыг мэдэхгүй бол уулзахдаа эрсдэл багатай үйл ажиллагааг эрэлхийлэх хэрэгтэй.

Дотор биш гадаа байх;

Гэр дотор бол маск зүүх;

Уулзах хүний тоог бага байлгах;

Уулзахдаа орон нутгийн COVID-19 тархалт ямар байгааг санаарай. 100,000 хүн амд ногдох тохиолдлын тоо, вакцин хийлгэсэн хүмүүсийн эзлэх хувь нь танд шийдвэр гаргахад тань туслах болно. Монголд COVID-19-ийн өвчлөл өндөр, цугларалт ихтэй байгаа тул аюулгүй байдлын талаар илүү анхаарч үзээрэй, ялангуяа наадмын үеэр олуулаа цуглах арга хэмжээг хойшлуулсан нь ухаалаг алхам болно байх.

 

Comments